Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 3, 4 дүгээр улиралд “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал, Дорнод, Дорноговь,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа
Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 3, 4 дүгээр улиралд “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар, Хархорин, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа.

Шалгалтын нэгдсэн дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, төсөв, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, нягтлан бодох бүртгэлээр тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг тус тус хүргүүлж, биелэлт үр дүнг нь тооцон ажиллаж байна.

Хуваалцах