Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хороо салбарын байгууллагуудтайгаа хамтдаа мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн зохицуулах хороо салбарын байгууллагуудтайгаа хамтдаа мод тарилаа
Санхүүгийн зохицуулах хороо салбарын байгууллагуудтайгаа хамтдаа мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон эх байгалиа хайрлан хамгаалж, мод тарьж ургуулах үйлсэд хувь нэмрээ оруулахаар жил бүр энэхүү аянд нэгддэг. Энэ жилийн хувьд зохицуулалтын салбарын байгууллагуудаа энэхүү үйлсэд идэвхтэй оролцож, амьдрах орчноо эрүүл, цэнгэг болгохын төлөө нэгдэхийг уриалаад хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Инчьеон мөрөөдлийн төгөл”-д өнгөрсөн амралтын өдөр мод тарилаа.

Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж, Монголын Ипотекийн корпораци ОССК, Үнэт цаасны төрөлжсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны клирингийн төв, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо, Монгол даатгал, Номин даатгал зэрэг нийт 20 гаруй байгууллагын хамт олон оролцож 1100 гаруй мод тарьж нэрэмжит төглөө хамтдаа бий болголоо.

Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг өндөр ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаар цэвэршүүлж, утааны 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах