“Сансар дахь бидний мөрөөдөл” тэмцээнд бүртгэж байна
Хиймэл дагуул хийх цогц үйлдлээр дамжуулан оюутан, сурагчдад дэлхийн түвшинд өрсөлдөх боломжийг олгох, ирээдүйдээ итгэлтэй, мөрөөдөлтэй болгох, шинжлэх ухаан, технологийг танин мэдэх авьяасыг хөгжүүлэх зорилго бүхий тэмцээний бүртгэл энэ сарын 31-нд дуусна.
Мэдээллийн алба

Тэмцээн анхан шатны шалгаруулалт - Эссэ бичлэг, дунд шатны шалгаруулалт - Цаасан дээрx хиймэл дагуул, эцсийн шатны шалгаруулалт - Хавтан дээрx хиймэл дагуул гурван үе шатаар явагдана. Нэмж дуулгахад, сонгон шалгараагүй багаас сайн хүүхдүүдийг сонгон шалгарсан багт нь нэмж авах боломжтой юм байна.