Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг сунгаж “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв-Шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөөд байна.

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах