Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар,
Мэдээллийн алба

Маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Аймаг хотуудаар.../2015.02.18-2015.02.21/



















