Сар шинийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд үргэлжилж байна
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын
Мэдээллийн алба

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах,
цагаан идээний өргөтгөсөн худалдаа
зохион байгуулах байршил
№
Дүүргийн нэр
Байршил1НийслэлЧингисийн талбай
2
Баянзүрх1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай3Сүхбаатар2 дугаар хороо, АСА Цирк2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай4Чингэлтэй5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай
5Баянгол13 дугаар хороо, Leon tower худалдааны төв15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар
6
Хан-Уул2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай
7
Сонгинохайрхан14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв


















