Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сарлагийн хөөврийг экспортлох чиглэлээр санал солилцжээ

Англи улсад сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Тэнгри” компанийн захирал Нэнси Жонстон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарлагийн хөөврийг экспортлох чиглэлээр санал солилцжээ
Сарлагийн хөөврийг экспортлох чиглэлээр санал солилцжээ. Зураг: МҮОНРТ

Англи улсад сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Тэнгри” компанийн захирал Нэнси Жонстон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзжээ.

Тус компани Архангай аймгаас сарлагийн хөөвөр авч, Английн зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулах, мөн байгалийн эко байдал, зэрлэг амьтдыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан байна.

“Тэнгри” компани нь 2009 оноос Архангай аймгийн Хангай, Цахир, Булган, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Цэнхэр зэрэг сумаас хөөвөр авдаг болжээ. Аймаг орон нутгийн зүгээс ч энэ чиглэлээр ажиллах зорилго, хүсэл сонирхол байгаа учраас боломжоороо хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Тэнгри” компанийн захирал Нэнси Жонстон ирэх гуравдугаар сард Архангайд ирэхдээ тус аймагт байгальдаа ээлтэй, нутаг оронд нь тохирсон ямар аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй байна вэ гэдгийг судлах бүрэн судалгааны багтай ирэх болжээ.

Архангай аймгийн Засаг дарга түүнтэй дахин уулзахдаа ямар ажлуудад хөрөнгө оруулалт шаардлагатай байна, хэн юу хийх вэ, юун дээр хамтарч ажиллах, цаашлаад ярьснаа даруй ажил хэрэг болгох чиглэлээр тодорхой саналтай уулзах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуваалцах