"Сарлагийн наадам" энэ сарын 23-нд болно
Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь уламжлалт “Сарлагийн наадам” юм.
Мэдээллийн алба

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь уламжлалт “Сарлагийн наадам” юм. Энэ онд 9 дэх жилдээ зохион байгуулагдах уг наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар энэ сарын 23-ны өдөр болох ажээ.

Сарлагийн наадмыг Аялал жуулчлалын үндэсний төв, аймгийн Засаг даргын Тамгын газар, Бат-Өлзий сумын ЗДТГ, аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулна.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна.


















