Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саруул хороололд гарсан галын улмаас 27 настай эмэгтэй нас баржээ

Бзд-ийн 26-р хороо Саруул хорооллын 112р байранд гал гарсан дуудлага шөнийн 00:01 цагт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саруул хороололд гарсан галын улмаас 27 настай эмэгтэй нас баржээ
Саруул хороололд гарсан галын улмаас 27 настай эмэгтэй нас баржээ. Зураг: МҮОНРТ

Бзд-ийн 26-р хороо Саруул хорооллын 112р байранд гал гарсан дуудлага шөнийн 00:01 цагт ирсэн.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 14р ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 9 давхрын айлын том өрөө, тагт, 10, 11 давхарын айлын тагтан дээр эд зүйл шатаж байсныг унтраасан байна.

Гал түймрийн улмаас 27 настай эмэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хорт утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж угаартах аюулаас урьдчилан сэргийлж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах