Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулагдахаар боллоо

зөвлөл “Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилготой олон талт ашиг сонирхол бүхий оролцогчдын эрх тэгш, нээлттэй, хариуцлагатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах зарчим”-ыг баримтлан ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулагдахаар боллоо
Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулагдахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/57 тушаалаар Сав газрын талуудын оролцооны зөвлөлийг байгуулах журмыг баталж, тус оролцооны зөвлөл буюу “River basin multi-stakeholder platform council” байгуулагдахаар боллоо.

Энэхүү зөвлөл “Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилготой олон талт ашиг сонирхол бүхий оролцогчдын эрх тэгш, нээлттэй, хариуцлагатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах зарчим”-ыг баримтлан ажиллана.

Тус зөвлөлд тухайн орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, сум дүүргийн иргэд, ус ашиглагчдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд байх юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Хуваалцах