СЕХ-ны сургалт боллоо
УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга нарын нэгдсэн сургалт өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга нарын нэгдсэн сургалт өнөөдөр боллоо. Саяхан сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 76 тойрог байгуулж, сонгууль явуулахаар болсон. Өнөөдөр бэлтгэл ажлын явц болон анхаарах шаардлагатай асуудлуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл, үүрэг чиглэлийг хорооны дарга нарт өглөө.
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нийслэл хүн амынхаа тооноос шалтгаалан 28 мандаттай болсон. Хотод үүссэн нэг асуудал нь ИТХ-д зарим эвслийг бүртгэхээс татгалзсан маргаан байсан юм.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороо, сум, дүүргийн 339 хороо, 2000 гаруй хэсэг байгуулагдаад байгаа юм. Аймгуудын сонгуулийн хорооны бэлтгэл ажил ид өрнөж байна.


















