Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улсын онцгой комиссын төлөөллүүдтэй уулзав. Энэ үеэр үерийн дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Сэлбэ голын сэтэрсэн даланг я

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө
Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улсын онцгой комиссын төлөөллүүдтэй уулзав. Энэ үеэр үерийн дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болгов.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр үерийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан билээ.

Хуваалцах