Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлнэ

Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлнэ
“Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ.

Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэнэ.

Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтай юм байна.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллана гэлээ.

Хуваалцах