Селена Гомез, Жастин Бибер нар дахин болзож байна
Өнгөрөгч баасан гарагт Лос Анжелес хотын гэрэл зурагчдын дуранд сүр дуулиантайгаар салсан залуу хос болох Селена Гомез, Жастин Бибер нарын болзоо буужээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч баасан гарагт Лос Анжелес хотын гэрэл зурагчдын дуранд сүр дуулиантайгаар салсан залуу хос болох Селена Гомез, Жастин Бибер нарын болзоо буужээ. Тэд их л дотно ярилцаж явсан бөгөөд шар хэвлэлүүд тэднийг дахин үерхэж эхэлжээ хэмээн шуугиж байгаа юм. Ямартай ч залуу хосууд одоогоор энэхүү үйлдэлдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд нэг бус удаа ийм байдалтайгаар гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.




















