Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сэлэнгэ аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Сэлэнгэ аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна
Сэлэнгэ аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Сэлэнгэ аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Санхүү, бүртгэл тооцооны ажлыг 3-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай

- Тайлан баланс гаргах чадвартай,

- Бие даан болон багаар ажиллах чадвартай

- Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай

- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах