Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймагт ойг доройтол, хомсдолоос хамгаалах зөвлөх баг ажиллаж байна

Сэлэнгэ аймаг монгол орны ойн нөөц ихтэй аймгуудийн нэг. Тус аймгийн нийт газар нутгийн 43,7 хувийг ой бүхий газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ойн түймэр, хортон шавьж, уул уурхайн олборлолт, хууль бус мод бэлтгэл зэрэг шалтгаануудын улмаас ойн нөөц ихээхэн хэмжээгээр буурахад хүрээд байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт ойг доройтол, хомсдолоос хамгаалах зөвлөх баг ажиллаж байна
Сэлэнгэ аймагт ойг доройтол, хомсдолоос хамгаалах зөвлөх баг ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймаг монгол орны ойн нөөц ихтэй аймгуудийн нэг. Тус аймгийн нийт газар нутгийн 43,7 хувийг ой бүхий газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ойн түймэр, хортон шавьж, уул уурхайн олборлолт, хууль бус мод бэлтгэл зэрэг шалтгаануудын улмаас ойн нөөц ихээхэн хэмжээгээр буурахад хүрээд байгаа юм.

Ойн хомсдол доройтолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө боловсруулах нь сэдэвт хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт 2 өдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт зөвхөн ойн мэргэжилтнүүд бус бүхий л салбарын төлөөлөл оролцож өөр өөрсдийн зүгээс ой модоо хамгаалж чадах арга боломжуудаа танилцуулсан байна.

Ойн хомсдол доройтолыг багасгах, ойг зүй зохистой ашиглах гол арга зам нь ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг зөв боловсруулж хэрэгжүүлэх явдал ажээ. Хэдийгээр ойн менежментийн болон ой хамгаалах төлөвлөгөөтэй явж ирсэн боловч энэ нь зөвхөн ойн салбарын ажиллагсад, ойчидод чиглэгдсэн байдаг байсан байна. Иймээс олон талын оролцоо бүхий үр дүн өгөхүйц төлөвлөгөө боловруулах шаардлага үүсээд байна.

Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөний нэг хэсэг нь орон нутагт ажлын байр болгох, орлого олох эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах арга замыг бий болгоход чиглэгдэж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид ч энэ талаар өөрсдийн санал бодлыг ийнхүү ярьж байна.

Хэлэлцүүлэг явуулснаар Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ойн хомсдол доройтолоос үүдэлтэй хүлэмжийн хийг ялгарлыг бууруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, орон нутгаас санал зөвлөмж авах зорилготой юм байна.

Хуваалцах