Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймагт төрсөн иргэд төрөлтийн түүхээ авах боломжтой

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг архивтаа тооллого хийж, хэдээс хэдэн он хүртэлх төрөлтийн түүхүүдийг иргэдэд хүлээлгэж өгөх боломжтойг судалжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт төрсөн иргэд төрөлтийн түүхээ авах боломжтой
Сэлэнгэ аймагт төрсөн иргэд төрөлтийн түүхээ авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг архивтаа тооллого хийж, хэдээс хэдэн он хүртэлх төрөлтийн түүхүүдийг иргэдэд хүлээлгэж өгөх боломжтойг судалжээ. Аймгийн Архивын мэргэжилтний ярьснаар одоогоор аймгийн хэмжээнд 8641 орчим төрөлтийн түүх хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь сүүлийн 20 жилийн түүх байгаа гэнэ. Түүнчлэн хамгийн удаан хадгалагдсан түүх нь 1963 онд төрсөн иргэний мэдээлэл байгаа юм байна. Гэхдээ 1963 оноос хойших зарим түүх устгалд орж, үрэгдсэн байх магадлалтай талаар мэргэжилтнүүд ярилаа.

Дашрамд дурдахад, дээрх 8641 орчим төрөлтийн түүх 16 сум, зургаан тосгоныг хамруулсан тоо бөгөөд ихэнх нь 1994 оноос хойш төрсөн иргэдийн төрөлтийн түүх юм.

Хуваалцах