Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгаас дэлхийн бяцхан мисс тодорлоо

Гүрж улсын Батуми хотноо зохиогдсон дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Хосзул оролцож тус тэмцээний ялагчаар тодорсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ  аймгаас дэлхийн бяцхан мисс тодорлоо
Сэлэнгэ аймгаас дэлхийн бяцхан мисс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Гүрж улсын Батуми хотноо зохиогдсон дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Хосзул оролцож тус тэмцээний ялагчаар тодорсон байна.

Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд оролцсоноос шигшээ буюу пиналын 21 охидоос хувийн болон харилцааны соёл,авьяас,монгол орны тайлбарлан сурталчилсан зэрэг үзүүлэлтээрээ Хосзул охин дэлхийн бяцхан мисс хэмээх алдарыг хүртсэн байна.

Анх Эрдэнэт хотод болсон бяцхан миссийн тэмцээнд нийгмийн ажилтан Мягмар багш хүүхдүүдээ авч оролцон гараагаа эхлүүлж байсан бол Солонгос, Гүрж зэрэг орнуудад сурагчдаа оролцуулж мисс хэмээх алдарыг хоёр дахь удаагаа хүртэж мөн ази тивийн загвар өмсөгчийн тэмцээнд ч түрүүлсэн амжилттай энэ нь хамт олны хичээл зүтгэл хэмээн Мягмар багш ярьж байлаа.

Ийнхүү тус сургууль сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх авьяас чадварыг нь хөгжүүлэх талаар эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж байгаагийн тод жишээ энэ юмаа.

Хуваалцах