Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт өчигдөр 14:00 цагийн орчимд "Бороо гоулд” компаниас 10 км-ийн зайд, Хараа багийн “Тахилтын даваа” гэдэг газарт болжээ.
Мэдээллийн алба

Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Галбадрахаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэлээ.