Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн “Долоон голын-Эх” гэдэг газарт ойн түймэр гарчээ

Хаврын хуурайшилт ихтэй байгаагаас ой хээр болоод обьектын түймэр гарч байгаа мэдээг онцгой байдлын газраас ирүүлж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарсан мэдээ ирлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн “Долоон голын-Эх” гэдэг газарт ойн түймэр гарчээ
Сэлэнгэ аймгийн “Долоон голын-Эх” гэдэг газарт ойн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Хаврын хуурайшилт ихтэй байгаагаас ой хээр болоод обьектын түймэр гарч байгаа мэдээг онцгой байдлын газраас ирүүлж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарсан мэдээ ирлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Долоон голын-Эх” гэдэг газар ой түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр өглөө 8 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 19 хүн, 1 автомашин, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14 цагт цурманд оруулж, оройн 22 цагт бүрэн унтраажээ.

Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс гарсан обьектын гал түймрийн дуудлага өнгөрсөн хоногт нийслэлд 5, орон нутагт 2 бүртгэгдсэн байна. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гэр, байшин шатсан 3 дуудлага иржээ. Тиймээс иргэдийн хаврын хуурайшилт ихтэй ийм үед эрсдлийг тооцож анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас санууллаа. Энэ сарын 26-ны өдрөөс буюу өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихтэй байх тул онцгойлон анхааруулж байгаа юм.

Хуваалцах