Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөл хорио тогтоолоо

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор сумын Гамшгаас хамгаалах шуурхай штаб хуралдаж захирамж гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөл хорио тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөл хорио тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор сумын Гамшгаас хамгаалах шуурхай штаб хуралдаж захирамж гаргасан байна. Одоогийн байдлаар ШТС-уудыг лацадсан бөгөөд зөвхөн албан хэрэгцээнд зориулан зөвшөөрлөөр шатахуун өгч байна. Шүлхий өвчний тухайд сумын төвийн 2 өрхийн малд анхлан илэрч, улмаар тархах аюултай байгаа тул хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Шалтгааныг нарийн тогтоогоогүй ч, гаднаас авсан өвс, оторт явж ирсэн малаас халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Малын шүлхий өвчин нь малаас хүнд, хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин учир хөл хорьж байна. Нэгэнт өвчилсөн малыг эмчлэх ямарч боломжгүй, устгахаас өөр аргагүй тул эдийн засгийн хувьд маш их хор хохирол дагуулдаг.

Хөл хорьсон учир гуанз, ресторан, паб, бар ажиллахгүй, Зүүнхараад орох гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон, галт тэрэг энэ өртөөнд зогсохгүй. ОХУ /7 хоног/ болон Мэргэжлийн хяналтын төв лабораториос шинжилгээний хариу гарсаны дараа тус тогтоолыг ахиж өөрчлөн, хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

Хуваалцах