Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭМҮТ-ийн эмч, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян"-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭМҮТ-ийн эмч, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа
СЭМҮТ-ийн эмч, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян"-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан байна.

Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний В, С вирусын илрүүлэх шинжилгээнд нийт 350 хүн, хэт авиан шинжилгээнд 114, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнд 53 хүнийг хамруулж, зөвлөгөө өгсөн байна.

Амны хөндийн үзлэг, оношилгоо хийж, шүдний зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ. Түүнчлэн “+Цэнэг, витаминжуулалт” өдөрлөгийг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг витаминжуулжээ.

Мөн зорилтот бүлэг болох “Нуруу, үе мөч, захын мэдрэлийн эмгэг”-ээр оношлогдсон 42 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.

Хуваалцах