Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, дараах зүйлд анхаарлаа хандуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, дараах зүйлд анхаарлаа хандуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байх

Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх

Автомашинаа гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай газар байршуулж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх

Таксигаар үйлчлүүлэхдээ улсын сери, дугаарыг нь харах, эд зүйлээ мартаж буухаас сэргийлж сонор сэрэмжтэй байх

Архи, согтууруулах ундааг тохируулан зөв зохистой хэрэглэх

Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, бие биендээ хүндэтгэлтэй хандах

Холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын хүндрэлтэй газруудад явахгүй байх

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Хуваалцах