Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу зуучилж гаргаж өгөх нэрийдлээр иргэдийг Серби, Украин улсад авчран орхих,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу зуучилж гаргаж өгөх нэрийдлээр иргэдийг Серби, Украин улсад авчран орхих, мөн ямар ч зам гарцгүй газраар олон зуун километр алхах, бартаа саадтай газар мөлхөх гэх мэтээр хуурамч этгээдүүдэд хууртан эд мөнгө, эрүүл мэндээрээ хохирч нутаг буцаагдаж, улмаар хил хамгаалалтынханд баригдаж хуулийн хатуу хариуцлага хүлээх ч эрсдэлтэй байдалтай орох явдал үргэлжилсээр байна.

Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байхыг сэрэмжлүүлж, энэ төрлийн зар мэдээлэл түгээж байгаа этгээдүүдийг хуулийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Нийгмийн Бодлогын Хороо

Хуваалцах