Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Хонгконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойших бүх нислэг цуцлагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Хонгконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойших бүх нислэг цуцлагдсан.

Тэмцэгчид 8 дугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж, 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна.

Тиймээс Монгол Улсаас Хонгконг Засаг захиргааны онцгой бүсэд суугаа Ерөнхий консулын газраас иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна.

• Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах.
• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.
• Олон хүн цугласан газраас хол байх.
• 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,

2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai,
2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,
2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central,
2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах”
2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

МОНГОЛ УЛСААС ХОНГКОНГЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400

АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096

Хуваалцах