Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Иймд:

-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах