Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төөрч осгохоос болгоомжил

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэнэ. Цаг агаар хүйтэр эхэлж буй энэ үетэй давхцан ирэх долоо хоногоос

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төөрч осгохоос болгоомжил
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төөрч осгохоос болгоомжил. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэнэ. Цаг агаар хүйтэрч эхэлж буй энэ үетэй давхцан ирэх долоо хоногоос ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 1-р улирлын амралт эхэлж байгаа юм. Хөдөөнөөс сумын сургуульд эсвэл аймаг дээр сурч байгаад сурагчид амралт эхлэхээр хөдөө гэрлүүгээ явдаг.

Өмнө нь цаг агаарын мэдээг сайн харалгүй хөдөө гэр лүүгээ явах, замдаа төөрч осгох, мөн харж хандах том хүнгүй ах нь дүүгээ дагуулаад гэр лүүгээ явах байдлаар осолдож эндэх тохиолдол гарч байсан. Иймд эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Дашрамд дурьдахад, ЕБС-ийн сурагчдын 1-р улирлын амралт хугацааны хувьд хот хөдөөгүй адилхан байх юм. Ингэхдээ I, II ангийн сурагчид 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын есний хооронд 2 долоо хоног амарна. Харин III-XII ангийн сурагчид 11 дүгээр сарын гуравнаас 11 дүгээр сарын еснийг дуустал 1 долоо хоног амрах юм.

Хуваалцах