Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 9-р сарын 23-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 81 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 23-ны 21 цагаас есдүгээр сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 25-наас есдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


















