Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтэрнэ
Сэрэмжлүүлэг: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар агаарт 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар агаарт 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэхийг онцгой анхааруулж байна.
2015 оны есдүгээр сарын 24-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
15 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийгшил 74 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 24-ний 21 цагаас есдүгээр сарын 25-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэрийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн,хөрсөн дээр цочир хүйтэрч, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 26-наас есдүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26,29-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


















