Сэргээн засах эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй боллоо
Тус эмнэлэг нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон том хүнд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Мэдээллийн алба

Сэргээн засах эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй боллоо. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон том хүнд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Жилдээ 1500-1800 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэвтэн эмчлүүлдэг байна. Үүний 420 орчим нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Мөн жилдээ 100-150 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Сэргээн засах эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Галбадрах ингэж ярилаа.
Энэ сарын 24-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв ашиглалтад орно.


















