Сэргээш жолоодлогын чадварыг дээшлүүлэхгүй
Нойрмоглохгүйн тулд сэргээш хэрэглэсэн бол эмийн нөлөө гарах үед ядаргаа улам ихэсдэг байна.
Мэдээллийн алба

Сэргээш нь тархи болон биеийн хооронд дамжуулах мэдээллийг түргэсгэдэг. Эдгээрт гормонууд, анаболикууд, ЭПО, бета-2, агонистууд, шээс хөөх эм гэх мэт эмүүд ордог.
Сэргээш нь жолоодлогын чадварыг дээшлүүлэхгүй, харин эсрэгээрээ муу нөлөө үзүүлнэ. Үүнд:
- Хуурамч итгэл үнэмшил төрүүлнэ.
- Эрсдэлтэй үйлдэл хийнэ.
- Харааны гажиг үүсэж орон зайн баримжаагүй болно.
- Нойргүйдэж ядрах мэдрэмж төрнө.
- Рефлекс алдагдаж анхаарал төвлөрөхгүй болно.
- Аливаа осолд өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Сайн унтах нь ядрахаас хамгаалах хамгийн сайн арга юм. Нойрмоглохгүйн тулд сэргээш хэрэглэсэн бол эмийн нөлөө гарах үед ядаргаа улам ихэсдэг байна.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв


















