Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх богино хугацааны 3 дахь ээлжийн сургалт эхэллээ

Ерөнхий боловсролын сургууль өөрийн бүтэц орон тоо, төсвийн хүрээнд сэтгэл зүйч авч ажиллуулахаар шийдвэрлэсэн 55 сургуулийн сэтгэл зүйчийг энэ удаагийн сургалтад хамруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх богино хугацааны 3 дахь ээлжийн сургалт эхэллээ
Сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх богино хугацааны 3 дахь ээлжийн сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургууль өөрийн бүтэц орон тоо, төсвийн хүрээнд сэтгэл зүйч авч ажиллуулахаар шийдвэрлэсэн 55 сургуулийн сэтгэл зүйчийг энэ удаагийн сургалтад хамруулж байна.Өмнөх хоёр удаагийн сургалтад 67 сэтгэл зүйч хамрагдаж өнөөдөр өөр өөрийн сургуульд тогтвортой ажиллаж байна. Энэ удаагийн сургалтад 1-4 жил ажилласан дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж байгаагаараа онцлог юм.

Сургалтыг:-Боловсрол сэтгэл судлалын үндэс-Сэтгэл судалгааны арга зүй ба 6-18 насны хүүхдийн сэтгэцийн оношилгоо-Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ-Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа-Сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа-Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулж байна.

Боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчид нь сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдийн сурч хөгжих, багш ажилчдын ажиллах, нийгэм сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.Сургалт 2022 оны дөрөвдүгээр сарын 4-29-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах