Сэтгэл зүйн дэмжлэг хорт зуршлаа хаяхад дэм болдог
Монгол Улсад нийт насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь согтууруулах ундаа тогтмол хэрэглээтэй.
Мэдээллийн алба

Монгол Улсад нийт насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь согтууруулах ундаа тогтмол хэрэглээтэй. Үүнээс дийлэнхийг эрчүүд эзэлж байна. Иймээс донтолт сэдвийн хүрээнд хорт зуршлаа хаяж чадсан нэгэнтээ бид уулзсан юм.
Тэрбээр согтууруулах ундаанаас татгалзаад 5-6 жил болсон. Яг түүн шиг нийгэмд хөл алдаж, эргэж хэвийн амьдралдаа орох гэсэн хумүүст сэтгэлийн зөвлөгөө, дэмжлэг өгч чадах юм бол тэд эргэн шинээр амьдралаа эхлүүлж чаддаг гэдэг жишээг “Цагийн хүрд”-ийн хөндөх сэдвээрээ сурвалжиллаа.


















