Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөнд сургалт хийлээ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд НЭМҮТ-өөс “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны
Мэдээллийн алба

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд НЭМҮТ-өөс “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдаж тус эмнэлгийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус сургалтаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, эрүүл мэндийг дэмжих, ард, иргэдийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг иргэдэд хэрхэн хүргэх, эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн хүргэх талаар сургалтууд орсон бөгөөд сургалтыг НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С. Гантуяа, тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Х.Өнөрсайхан нар удирдан явуулав.
.jpg)



















