Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзнийг тодруулна
МҮЭХ-оос өөрийн нэрэмжит “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ийн эзнийг тодруулахаар сэтгүүлчдийн дунд уралдаан зарласан. Уралдааны бүртгэл 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 3 сарын 1 хүртэл явагдаж сарын эхний долоо хоногт дүгнэх юм байна.
Мэдээллийн алба

МҮЭХ-оос өөрийн нэрэмжит “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ийн эзнийг тодруулахаар сэтгүүлчдийн дунд уралдаан зарласан. Уралдааны бүртгэл 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 3 сарын 1 хүртэл явагдаж сарын эхний долоо хоногт дүгнэх юм байна. Уралдааны зорилго нь манай улсын хөдөлмөрийн харилцаан дахь зөрчил, иргэдийн хөдөлмөрлөх ба эвлэлдэн нэгдэх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн үнэлэмж зэрэг асуудлуудад тулгарч буй нийтлэг алдаа дутагдлуудын талаар сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг тодруулахад оршино. Тэмцээнд түрүүлсэн телевиз, сонин, радио, сайтын сэтгүүлч тус бүр өргөмжлөл, 1.000.000₮ гардуулна.


















