Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлч Б.Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ийн сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлч Б.Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Сэтгүүлч Б.Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ийн сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулах үеэр сэтгүүлч Б.Оюунчимэг “Сэтгүүлч мэргэжлээрээ 31 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа сониноос эхэлсэн. 1980-аад оны сүүлчээс телевизид ажилласан. Энэ салбарт олон жил ажиллахдаа нэг зүйлийг анзаарсан. Хүмүүс бие биенийхээ муу муухайг илүү их анхаарч ярьдаг болчихсон юм шиг. Одоо үүнийгээ болиод сайн сайхны тухай ярилцаасай гэж хүсч байна. Залуустаа үүнийг уриалъя” гэлээ.

Хуваалцах