Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлч шалгаруулж ажилд авна

Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлч шалгаруулж ажилд авна
Сэтгүүлч шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Дээд боловсролтой, сэтгүүл зүй эсвэл хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Эфирийн зөв дүр төрхтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
- Найруулах, бичиж боловсруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх /Найруулагч/

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах