Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчид гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчид гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө
Сэтгүүлчид гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтад төвийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч хамрагдсан юм. Мөн сургалтын үеэр зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах