Ш.Батбаярын хамсаатнуудын давж заалдах шүүх хурал болно
Өнөөдөр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх юм. Улсын яллагчаар Н.Бадамцэцэг, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, Р.Пүрэвлхам, Д.Ганбат, Л.Баттогтох, Т.Урангэрэл, илтгэгч шүүгчээр Ч.Хосб
Мэдээллийн алба

Өнөөдөр “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх юм. Улсын яллагчаар Н.Бадамцэцэг, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, Р.Пүрэвлхам, Д.Ганбат, Л.Баттогтох, Т.Урангэрэл, илтгэгч шүүгчээр Ч.Хосбаяр нар оролцох юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115.1, 188.3, 192.1, 192.2, 192.3.2, 192.3.4-т зааснаар буруутган, Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон юм. Гэвч Т.Алтай анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан билээ.


















