Ш.Раднаасэд: Дөчин их наяд төгрөгийн нүүрсний хулгайг гудамжнаас биш Төрийн ордноос хийж чадна
Дөчин их наяд төгрөгийн нүүрсний хулгайг гудамжнаас биш Төрийн ордноос хийж чадна гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Дөчин их наяд төгрөгийн нүүрсний хулгайг гудамжнаас биш Төрийн ордноос хийж чадна гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мэдэгдлээ. Тиймээс хулгайчийг тэндээс хайх нь зүйтэй гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газраас өчигдөр нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг зарлаж, тэд нүүрстэй холбоотой тодорхой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдсон нь шалгах үндэслэл болсон гэж тайлбарласан.
Тодорхой баримтад үндэслэсэн танилцуулсан гэх нэрс дотор эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар багтаж байгаа юм.
Эдгээр гишүүн өнөөдөр нүүрсний гэх хэрэгт ямар учир шалтгаанаар холбогдсоноо тодруулахаар Авлигатай тэмцэх газарт очсон юм. Энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нарын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Ш.Раднаасэд: Дөчин их наяд төгрөгийн нүүрсний хулгайг гудамжнаас биш Төрийн ордноос хийж чадна


















