Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн гарын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах тухай саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан бол ерөнхий сайдын саналыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан мэдэгдлээ. Ерөнхий сайдын болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.


















