Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 50 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 50 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа
Шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 50 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцож, Онцгой байдлын газарт нэн шаардлагатай гал түймэр унтраах, эрэн хайх, аврах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах 50 сая төгрөгийн эрхийн бичгийг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад гардуулан өгсөн юм.

Мөн энэ үеэр 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн ур чадвар, идэвх зүтгэл гарган шилдгээр шалгарсан алба хаагчид шагналаа гардан авлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах