Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шадар сайд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа

Тэрбээр энэ үеэр Худалдан авах ажиллагааны газрын нийт албан хаагчдад төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа
Шадар сайд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр энэ үеэр Худалдан авах ажиллагааны газрын нийт албан хаагчдад төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Түүнчлэн аймгуудын худалдан авах ажиллагааны албадтай цахим хурал зохион байгуулж үүрэг чиглэл өгч, санал бодлыг нь сончээ. Мөн орон нутгийн худалдан авах ажиллагааны албадад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж мэдээллийн ил тод байдлыг ханган, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулсан байна.

Хуваалцах