Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежерийг хүлээн авч уулзлаа

Шадар Сайд С. Амарсайхан Хөтөлбөрийн менежер Виктор Лутенкогийн өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд, тэр дундаа КОВИД-19 цар тахлын үед Монгол улсын төлөө хийсэн бүхий л ажил, тусламж, дэмжлэгийг нь сайшаан талархал илэрхийллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежерийг хүлээн авч уулзлаа
Шадар сайд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежерийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Шадар Сайд С.Амарсайхан Хөтөлбөрийн менежер Виктор Лутенкогийн өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд, тэр дундаа КОВИД-19 цар тахлын үед Монгол улсын төлөө хийсэн бүхий л ажил, тусламж, дэмжлэгийг нь сайшаан талархал илэрхийллээ.

Виктор Лутенко цаашид НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хүн амын хөдөлгөөний нарийвчилсан тоон мэдээлэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөгжилд хувь нэмэр оруулахыг нь дэмжих, хилийн боомтын хүчин чадал, хилийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь Шадар сайдын удирдлаган дор 2020 оны 2-р сард Улаанбаатар хотын 6 шалган нэвтрүүлэх цэгт орох гарах хөдөлгөөнийг тандах судалгаа явуулан, цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, 2021 оны 2-р сард Монгол улсын 6 том хилийн боомтод цар тахлын эрсдэлийн үнэлгээ хийх ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Хуваалцах