Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ

Шадар сайд Д.Тэрбишдагвыг Авилгалтай тэмцэх газарт шалгуулах хүсэлт ирсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ
Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ. Зураг: МҮОНРТ

Шадар сайд Д.Тэрбишдагвыг Авилгалтай тэмцэх газарт шалгуулах хүсэлт ирсэн байна.Түүнийг албан тушаалаа ашиглаж төрөл садан, туслахаа төрийн албанд томилсон гэж үзэн иргэн С.Цэндбаатар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ.

Тус хүсэлтэд, Шадар сайд Онцгой байдлын ерөнхий газрын даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилсноор зогсохгүй, байр сууринд нь хэвээр үлдээхийн тулд түүнд онцгой байдлын хурандаа цол олгосон байна. Улмаар өөрийн төрсөн ах Д.Пүрэвдавааг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлд багтаасан зэрэг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байх магадлалтай баримтуудыг дурджээ.

Түлхүүр үг:Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ
Хуваалцах