Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шадар сайдын ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн П.Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуус

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайдын ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн П.Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ
Шадар сайдын ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн П.Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн П.Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байна.

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах