Шадивлангийн чиглэлийн авто замд өнгөн хучилт хийнэ
Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16.35 километр авто замыг өргөтгөн шинэчилсэн.
Мэдээллийн алба

Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16.35 километр авто замыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй.
Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил Шадивлангийн уулзвараас Шарга морьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос өнгө хучилт хийж эхлээд байна.
Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаадугаар сард тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна.


















