Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Шахмал түлшний үйлдвэр байгуулна

“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шахмал түлшний үйлдвэр байгуулна
Шахмал түлшний үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

“ДЦС-II” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгаж, явцын талаарх үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нарт даалгажээ. Хэрэв хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр байгуулагдчихвал Улаанбаатарын утаа тодорхой хэмжээгээр буурах төдийгүй хэрэглэгчдэд ч хөрөнгө мөнгөний хэмнэлт гарах юм байна.

Түлхүүр үг:түлш
Хуваалцах