Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шахмал түлшний үйлдвэрлэлийг хэвийн явуулахын тулд түүхий эдийг нөөцөлж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн ажил өрнүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шахмал түлшний үйлдвэрлэлийг хэвийн явуулахын тулд түүхий эдийг нөөцөлж эхэлнэ
Шахмал түлшний үйлдвэрлэлийг хэвийн явуулахын тулд түүхий эдийг нөөцөлж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн ажил өрнүүлж байна. Үүний нэг болох шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн асуудлаар Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.

Ирэх есдүгээр сарын 1 гэхэд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байх Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд шахмал түлшний түүхий эд болох эрчим хүчний нүүрсийг авто болон төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах