Шалгалтаар 131 зөрчил илрүүлжээ
Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 93 худалдааны газар, 22 нийтийн хоолны газар, 14 хүнсний үйлдвэр, цех нийт 129 иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилан сэргийлэх хяналт шал
Мэдээллийн алба

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 93 худалдааны газар, 22 нийтийн хоолны газар, 14 хүнсний үйлдвэр, цех нийт 129 иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамааруулсан.
Шалгалтын мөрөөр илэрсэн дутагдлыг арилгуулахаар 5 газарт 24 заалттай албан шаардлага хүргүүлсэн ба биелэлт-63 хувьтай байна. Шалгалтаар 131 зөрчил илрүүлж, 98 буюу 75 хувийг газар дээр нь арилгуулсан.
Шалгалтаар хэрэглэх хугацаа нь хэтэрсэн 19 нэр төрлийн 3.124.650 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчил гаргасан 15 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2.300.000 төгрөгний шийтгэл ногдуулж барагдуулсан.
19 аж ахуйн нэгж, иргэдээс 10 нэр төрлийн 45 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын хими болон нян судлалын лабораторид шинжилгээнд хамааруулсан. Шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн гараагүй.
Хоол үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэр цехийн нийт 65 ажилтнуудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэл бууруулах зорилгоор 2 удаа сургалт зохион байгуулсан.




















